True
PREDATOR LEAGUE ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
Predator League нь цахим спортын салбар, ялангуяа Ази Номхон далайн бүс нутгийг дэмжих зорилгоор Acer брэндээс жил бүр зохион байгуулдаг цахим спортын тэмцээн юм.

Цахим спортын тоглогчдод зориулсан Predator брэнд нь сүүлийн үеийн технологи бүхий зөөврийн компьютер, ширээний компьютер, монитор, таблет, проектор зэрэг иж бүрэн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.

Jakarta хотод 2018 онд анх эхэлсэн Predator League тэмцээнд Ази Номхон далайн бүс нутгийн 9000 гаруй баг оролцож байна.
PREDATOR 2022 АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Predator League 2022 тэмцээн 2022 оны 6-р сараас 2022 оны 10-р сарын хооронд Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад явагдана. Энэхүү тэмцээнд нийт 15 улсын PUBG болон Dota 2-ын шилдэг тоглогчид оролцож байна. Тэмцээнд улс орон, нутаг дэвсгэр бүрийн шилдэг багийг тодруулах зорилгоор оффлайн болон онлайнаар зохион байгуулж байна.


Улс орон бүрийн ялагч багууд 11-р сарын 11-ээс 13-ны хооронд Япон улсад финалын тэмцээнд өрсөлдөх болно.

Ялагчдыг нийт шагналын сан 400,000$ хүлээж байна.

Улс орон бүрийн шалгуур болон бүртгэлийн мэдээллийг Region/Rules хуудаснаас үзнэ үү.