Ази, Номхон далайн орнуудын Predator League 2022 тэмцээний Монгол улсын ялагчийг шалгаруулах тэмцээн зохиогдох гэж байна. Тэмцээний 1-р шат 8 сарын 22-26-ны хооронд онлайнаар явагдана.
Шигшээ тоглолтонд шалгарсан багууд финалын өрсөлдөөнд оролцож, шалгарсан цорын ганц Үндэсний аварга баг 2022 оны 11-р сард Япон улсад болох Predator League 2022 Finals тэмцээнд оролцох эрхийг хожно.
Монголын шилдэг Dota 2 тоглогч багууд 6,000USD-ийн шагналын сангийн төлөө тоглох болно. Үндэсний шилдэгээр тодорсон нэг баг Япон улсад болох Финалын тэмцээнд оролцож, 400,000$-ийн шагналын сангийн төлөө өрсөлдөнө.
Predator League 2022 тэмцээнд яг одоо бүртгүүлээрэй!